Шинэчилсэн: 2016 оны 05 сарын 6
Энэхүү журмаар www.kudos.mn сайт болон түүнд байрших “Кудос-Медиа мониторинг систем” (цаашид “систем” гэх) -ийн үйлчилгээний нөхцөл, системийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн эрх үүргийг тодорхойлох, тэдгээртэй холбоотой бүх төрлийн харилцааг зохицуулна. Системтэй холбоотой аливаа гэрээ, хэлцэл нь энэхүү журамд нийцсэн байна. Хэрэглэгч системийг хэрэглэж эхэлснээр энэхүү журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний журамтай танилцаж, хүлээн зөвшөөрч байж системийг хэрэглэнэ. Хэрэглэгч системд бүртгүүлснээр, энэхүү үйлчилгээний журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Үйлчилгээ үзүүлэгч энэхүү журамд шууд өөрчлөлт оруулах эрхтэй ба хэрэглэгчид үе үе үйлчилгээний нөхцлийг шалгаж байх үүрэгтэй. Хэрэглэгч журмын өөрчлөлттэй танилцах, бүрэн ойлголт авах үүрэгтэй ба журамд аливаа өөрчлөлт орсны дараагаас системийг хэрэглэж эхэлснээр журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
Үйлчилгээ үзүүлэгч нь www.kudos.mn сайт болон системийн өмчлөгч байна. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү журамд үндэслэн хэрэглэгчийн сонгосон төслийн хүрээнд түүний оруулж буй түлхүүр үгээр цахим орчинд олон нийтийн гэсэн тохиргоотойгоор нийтэлсэн мэдээллээс хиймэл оюуны боловсруулалтаар, хүний оролцоогүй хайлт хийж үзүүлэх ба олон улсын ижил төрлийн технологийн жишгийн дагуу гаргасан мэдээллээ харьцуулан харах боломжийг олгоно.
Хэрэглэгчийн төслийн хүрээнд боломжит аналитик мэдээллийн гаргаж өгнө, анализ дүгнэлт хийхгүй.
Системийн үйл ажиллагааны үр дүн мэдээллийн хурдаас хамааран минут секунд бүрээр өөрчлөгдөж байдаг учир системийн үр дүн байнга шинэчлэгдэнэ.
Цахим орчинд буй мэдээллүүд нь тодорхой хүсэл сонирхол,янз бүрийн ойлголт, үнэлэмж гэхчлэн тухайн мэдээг нийтэлсэн буюу нийтлүүлсэн этгээдээс шууд хамааралтай байдаг учир үйлчилгээ үзүүлэгч тал системийн гаргаж буй мэдээллийн үнэн зөв, итгэлтэй, шинэлэг, бодит, бүрэн бүтэн, ашиг тустай, хууль тогтоомжид нийцсэн, ёс суртахуунтай байх зэргийг батлан даахгүй бөгөөд эдгээр нь тухайн мэдээллийн эх сурвалжийн хариуцах асуудал болно.
Үйлчилгээ үзүүлэгч нь системийн боловсруулалтын аргачлал, технологи, үр дүнгийн талаар баталгаа гаргахгүй.
Хэрэглэгч төслөө өөрөө удирдах эрхтэй. Хэрэглэгч төслийн түлхүүр үгээ үйлчилгээний хүрээн дэх өөрийн эрх, хууль тогтоомжид нийцсэн хүрээнд сонгож, системийн шаардлагад нийцүүлэн оруулах ёстой. Түлхүүр үгтэй холбоотой аливаа зөрчил, системийг хэрэглэхдээ гаргасан бүхий л алдаатай үйлдлийн улмаас хэрэглэгчид учирсан хохирол,болзошгүй эрсдэлийг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
Хэрэглэгч системийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байхаар хэвийн хэмжээнд системийг хэрэглэх, аливаа техник хэрэгсэл, програм хангамж ашиглан системийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжууд болон энэхүү журмын дагуу системийг хэрэглэх үүрэгтэй. Хэрэглэгч системийн аливаа үр дүнг зөвхөн өөрийн хувийн болон дотоодын хэрэгцээндээ ашиглах ёстой бөгөөд үүнээс бусад аливаа зорилгоор ашиглах, нийтэд тараах, хэвлэн нийтлэхийг хориглоно.
Үйлчилгээ үзүүлэгч нь системийн гаргаж буй мэдээлэл, болон түүний боловсруулалтын үр дүн, тэдгээрийг ашигласнаас шалтгаалан үүссэн аливаа маргаан, зөрчилдөөн, хэрэглэгч болон гуравдагч этгээдэд үүссэн хохирол, алдагдал, алдагдсан боломж зэргийн хариуцлагыг хүлээхгүй.
Үйлчилгээ үзүүлэгч нь системийн үйлчилгээг тогтвортой явуулах, мэдээллийн дамжуулалт, хадгалалтын аюулгүй байдал, нууцлал, үйлчилгээний бүрэн бүтэн байдлыг хангах талаар бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана. Гэхдээ, хэрэглэгч талын техникийн асуудал, гэмтэл, доголдол, бүрэн бус байдлаас шалтгаалан системийг хэрэглэх боломжгүйгээс үүссэн аливаа хохирол, алдагдлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
Техникийн аливаа шалтгаанаар, үйлчилгээ үзүүлэгч системийг түр хугацаагаар сул зогсоох эрхтэй. Ингэхдээ, аль болох шөнийн цагаар, богино хугацаагаар зогсоохыг хичээнэ. Систем 24 цагаас урт хугацаагаар сул зогссон бол хэрэглэгч үйлчилгээний хугацаагаа сул зогссон хугацаагаар сунгуулах эрхтэй.
Үйлчилгээ үзүүлэгч нь сайт гацах, тасалдах, гадаад хүчин зүйл, гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаа болон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан системийн ажиллагаа доголдох, түр буюу бүрэн ажиллахгүй болох, сайт хаагдах зэрэгт хүрсний улмаас системийн хэрэглэгч болон гуравдагч этгээдэд учирч болзошгүй болон учирсан аливаа эрсдэл, хохирол, алдагдсан боломжийн хариуцлагыг хүлээхгүй.
Хэрэглэгч талаас дээр дурдсан үйлчилгээний нөхцөлийн аль нэг хэсгийг зөрчсөн юм уу эсвэл доор дурдсан зохисгүй үйлдэл гаргасан бол үйлчилгээ үзүүлэгч талаас тухайн хэрэглэгчийн системээр үйлчлүүлэх эрхийг хязгаарлах, хаах эсвэл холбогдох байгууллагад хандаж хуулийн хариуцлага хүлээлгэж болно Үүнд,
Системийн хэрэглэгчээр бүртгүүлэхдээ буруу, алдаатай, хүчингүй эсвэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон мэдээлэл оруулсан; Бусад хэрэглэгчдийн болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөх, хохироох байдлаар шууд болон шууд бус замаар системийг ашигласан; Үйлчилгээ үзүүлэгчийн бизнесийн нэр төрийг гутаасан, Монгол Улсын хууль тогтоомж болон цахим орчны ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан зэрэг аливаа зүй бус үйлдлийг тооцно.
Үйлчилгээний нөхцөлд заасан зүй бус үйлдэл гаргаж системээр үйлчлүүлэх эрхээ хязгаарлуулсан юм уу хаалгасан тохиолдолд тухайн хугацаанд хамаарах үйлчилгээний төлбөрийг аль ч хэлбэрээр буцаан олгохгүй.
Хэрэглэгч үйлчилгээний явцад төслөө хаалгах хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд хэрэглэгчийн төслийг дахин сэргээгдэх боломжгүйгээр устгана.
Үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн хооронд хамтын ажиллагааны болон бусад төрлийн гэрээг байгуулж болох ба ингэхдээ энэхүү үйлчилгээний журмыг давуу байдлаар баримтална.
Системийн үйлчилгээ урьдчилсан төлбөртэй байна. Үйлчилгээний хугацаа, нэмэлт сонголтоос хамааран өөр зуураа ялгаа бүхий үнийн дүнтэй байж болно. Энэ тухай мэдээллийг цахим сайт дээр нийтэд ил байршуулсан байна. Хоёр тал үйлчилгээний нөхцөлд дурдсанаас өөр, хамтын ажиллагааны гэх мэт бусад төрлийн гэрээ байгуулсан тохиолдолд төлбөрийг болон төлөх нөхцөлийг харилцан тохиролцох замаар шийдэж болно.
Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний төлбөр болон төслийн үзүүлэлтэд өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд хэрэглэгчийн өмнө нь байгуулсан гэрээний хугацаа дуусах хүртэл тэрхүү гэрээний заалтыг мөрдөнө.
Хэрэглэгч үйлчилгээний хугацаагаа сунгах, нэмэлт сонголт авах болбол тухайн үед хүчин төгөлдөр байгаа үнийг дүнг мөрдөнө. Хэрэглэгч өмнөх үйлчилгээний эрх хэрэглээний багцаа өөрчлөх, нэмэлт сонголтуудыг авах тохиолдолд төлбөрийн зөрүүг тооцохдоо үйлчилгээний хугацааны үлдсэн хоногуудад хувьчилан тооцно.
Үйлчилгээний хугацаа нь хэрэглэгч төлбөр төлж, бүртгэлээрээ системд нэвтэрсэн өдрөөс эхэлж төлбөрт харгалзах хугацаа дуустал үргэлжилнэ. Үйлчилгээний хугацаа дуусахад, тухайн сард үйлчилгээ эхэлсэн өдөр тохиохгүй бол түүний дараах өдрөөр тооцон дуусгавар болгоно.
Хэрэглэгч үйлчилгээний явцад төслөө хаалгах хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд үлдсэн хугацааны үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй.
Хэрэглэгч системийн үйлчилгээний журамтай танилцсаны дараа, үйлчилгээ үзүүлэгчээс төлбөрийн нэхэмжлэх хүсэж, нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлсний дараа, хэрэглэгчээр бүртгүүлэх хүсэлт, холбогдох мэдээллээ үнэн зөв өгч системд хэрэглэгчээр бүртгүүлж, хэрэглэгчийн нэр, нууц үгээ авна. Хэрэглэгч системд нэвтрээд, үйлчилгээ үзүүлэгчээс олгосон анхны нууц үгийг заавал өөрчлөх ёстой.
Хэрэглэгчээр бүртгүүлэхэд өгсөн хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв байдлыг хүсэлт гаргагч бүрэн хариуцна. Хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв өгөөгүйгээс үүдэн гарах ямарваа эрсдэлийг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй. Хэрэглэгч өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд эдгээрийг хөндлөнгийн этгээдэд дамжуулсан, алдсан, нэвтрэх боломж олгосон гэх мэт хэрэглэгчийн талаас шалтгаалсан үйлдэл, түүнээс үүдэн гарч болзошгүй эрсдэлийг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
Үйлчилгээний хугацаа дууссанаар хэрэглэгчийн системд нэвтрэх эрх хаагдах бөгөөд хаагдсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор хэрэглэгчийн зүгээс үйлчилгээний хугацааг сунгах хүсэлт ирүүлээгүй тохиолдолд тухайн данс дахин сэргээгдэх боломжгүйгээр устгагдана.
Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэхүү журмын хүрээнд ашиглана. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг үйлчилгээ үзүүлэгч холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд чандлан хамгаална.
Холбогдох хуулийн хүрээнд, эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч гаргаж өгч болно.
Үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах, үйлчилгээгээ чанаржуулах зорилгоор хэрэглэгчийн компьютерт күүкий файл хадгална. Энэ нь системийн хэрэглээнд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл хэрэглэгч түүнийг идэвхгүй болгон тохируулах боломжтой.
Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ харах, засвар оруулах, шинэчлэх мөн устгуулах эрхтэй. Хувийн мэдээллээ устгуулснаар, системийг цаашид үргэлжлүүлэн хэрэглэх боломжгүй болно.
Системийн хэрэглээтэй холбоотой аливаа сонордуулга, мэдээлэл, мэдэгдлийг зөвхөн хэрэглэгчийн хувийн мэдээлэлд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар илгээх болно.
Системийн хэрэглээ, үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо аливаа санал гомдлыг “санал гомдол” гэсэн гарчигтайгаар kudos@bolorsoft.com хаягаар илгээнэ үү. Ингэхдээ санал гомдол гаргагч хувь хүн бол овог нэрээ; хуулийн этгээд бол нэр, хариуцсан ажилтны овог нэр, албан ёсны хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, хэрэглэгчийн нэрээ заавал бичнэ.
Үйлчилгээ үзүүлэгч энэхүү журамд үл нийцэх санал гомдлыг хүлээн авахаас татгалзана.
Энэхүү журмын хүрээнд хамаарах санал гомдлын тухайд, Үйлчилгээ үзүүлэгч хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрлэж, шийдвэрийг хэрэглэгчийн цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ. Санал гомдлыг шийдвэрлэхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд, энэ талаар хэрэглэгчид мэдэгдэн авч болох ба санал гомдол шийдвэрлэх хугацааг хамгийн сүүлийн нэмэлт материалыг хүлээн авсан хугацаанаас эхлэн тооцно.
Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү журамд заасан эрх, үүрэг, хариуцлагаа гуравдагч этгээдэд хэсэгчилсэн болон бүтэн байдлаар шилжүүлэх эрхтэй. Хэрэглэгч энэхүү журамд заасан эрх, үүрэг, хариуцлагаа үйлчилгээ үзүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
Системийн хэрэглэгч энэхүү журамтай хүссэн цагтаа www.kudos.mn хаягт зочилж буюу kudos@bolorsoft.com цахим хаягт хүсэлт илгээн авах боломжтой.
Систем, түүнд ашиглаж буй дүрс зураг, лого, сайтын бүтэц, дүрслэл, дизайн зэрэг нь үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд холбогдох хуулиар хамгаалагдсан болно.
Энэхүү журмаар зохицуулагдаагүй аливаа асуудлыг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
Шинэчилсэн: 2016 оны 05 сарын 6