Болорсофт ХХК нь цахим хэл шинжлэлийг судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тэргүүлэх чиглэл болгодог. Энэхүү чиглэлээр bolor-toli.com, eduge.mn, кирил бичгийн алдаа шалгах програм зэргийг нийтийн хүртээл болгосон. Бид медиа мониторингийн системдээ цахим хэл шинжлэлийн талаарх мэдлэг, ололт амжилтаа багтаасан ба ингэснээрээ хайлтын процессыг илүү боловсронгуй болгож өгсөн. Жишээ нь, хэрэглэгч хайлт хийхдээ зөвхөн язгуур үгийг оруулахад хангалттай бөгөөд манай систем уг язгуур үгийн олон төрлийн хувиралуудаар хайлтыг хийдэг. Мөн түүнчлэн тус систем нь машин сургалт, хиймэл оюун ухааны технологит суурилсан бөгөөд систем өөрөө, хүний оролцоогүйгээр мэдээллийн агуулгыг шинжилдэг.